Аймгийн нийгэм эдийн засгийн байдал

Нийтэлсэн: 2020 он 06 сар 23. 03 цаг 57 минут
БҮРТГЭЛТЭЙ АЖИЛГҮЙ ИРГЭН Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт ажил хайж бүртгүүлсэн иргэд 2020 оны 04 дүгээр сарын эцэст 850 байгаа нь өмнөх оны мөн үеэс 4 (0.4%) хүнээр, өмнөх сараас 51 (6.0%) хүнээр өсч, бүртгэлтэй ажилгүй иргэдийн 428 (47.5%) эмэгтэйчүүд байна. Аймгийн хэмжээнд ажилгүй иргэдийн 17 (1.9%) хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа ба 9 (52.9%) эмэгтэйчүүд байна. 2020 оны 4 дүгээр сард ажилгүй 246 иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 98 иргэн ажилд зуулчлагдан орж, 195 иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн хувьд ажил хайж буй шалтгаанаар нь задлан харахад хамгийн өндөр хувийг цалин орлого хүрэлцэхгүй иргэд 23.2 хувь нь, хамгийн бага хувийг цэргээс халагдсан иргэд буюу 0.4 хувь нь эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 54.8 хувийг бүрэн дунд, 22.7 хувийг дипломын болон бакалаврын дээд, 9.7 хувийг техник мэргэжлийн, 5.7 хувийг суурь, 4.4 хувийг тусгай мэргэжлийн дунд, 1.4 хувийг бага, 1.3 хувийг ямар ч боловсролгүй иргэд эзэлж байна. Мөн аймгийн хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 53.1 хувийг 15-34 насны залуучууд, 41.4 хувийг 35-54 насныхан, 5.5 хувийг 55 дээш насныхан тус тус эзэлж байна. ЭРҮҮЛ МЭНД Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 4 сарын байдлаар 452 эх амаржиж, 452 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 5 (1.1%)-аар өсч, амьд төрсөн хүүхэд 3 (0.6%)-аар буурсан байна. Аймгийн хэмжээнд нялхсын эндэгдэл 2020 оны эхний 4 сард 6 болж, өмнөх оны ҮНЭ Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс Говь-Алтай аймгийн хэмжээнд 2020 оны 04 сард өмнөх оны мөн үеэс 3.0 хувь, жилийн эцсээс 1.0 хувиар өссөн, өмнөх сараас 1.3 хувиар буурсан байна.
Дэлгэрэнгүй

"ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САН”-ГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ОРОН ДАЯАР ЭХЛҮҮЛЛЭЭ.

Нийтэлсэн: 2020 он 04 сар 27. 03 цаг 05 минут
"ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САН”-ГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ОРОН ДАЯАР ЭХЛҮҮЛЛЭЭ.
Дэлгэрэнгүй

МАЛ ТООЛЛОГЫН 2019 ОНЫ УРЬДЧИЛСАН ДҮН

Нийтэлсэн: 2020 он 01 сар 13. 03 цаг 04 минут
Монгол улсын малын өсөлтийг төрлөөр авч үзвэл ямаа 2.1 сая толгой буюу 7.8 хувиар, хонь 1.7 сая толгой буюу 5.6 хувиар үхэр 370.8 мянган толгой буюу 8.5 хувиар, адуу 273.7 мянган толгой буюу 6.9 хувиар, тэмээ 12.7 мянган толгой буюу 2.8 хувиар тус тус өсжээ.
Дэлгэрэнгүй

Хүн ам орон сууцны ээлжит тооллого явагдаж байна

Нийтэлсэн: 2020 он 01 сар 13. 01 цаг 25 минут
Хүн ам орон сууцны ээлжит тооллого энэ сарын 9-нд эхэлсэн. Монгол Улсын Хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 оны нэгдүгээр сарын 9-15-ны хооронд орон даяар нэгэн зэрэг явагдана. Уг тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох юм.
Дэлгэрэнгүй

ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН, ҮНДСЭН ХӨРӨНГИЙН НИЙТ ХУРИМТЛАЛ, БҮС, АЙМАГ, НИЙСЛЭЛЭЭР 2018 ОНД

Нийтэлсэн: 2019 он 09 сар 12. 02 цаг 05 минут
Бүс нутаг (бүс, аймаг, нийслэл)-ийн ДНБ-ий тооцоо нь бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн түвшин, эдийн засгийн бүтэц, эдийн засгийн үр ашгийг илэрхийлэх бол бүс нутгийн хүн амын амьжиргааны түвшин, бүс нутгийн тэгш бус байдлыг нэг хүнд ногдох бүс нутгийн ДНБ-ээр тооцож, илэрхийлэх боломжтой. Танилцуулга нь бүс нутгийн ДНБ, нэг хүнд ногдох ДНБ, хувийн хэвшилд бүтээгдсэн ДНБ-ий үр дүн болон хавсралт (бүс, аймаг, нийслэлийн ДНБ-ий 2013-2018 оны гүйцэтгэл) гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
Дэлгэрэнгүй

ХҮН АМЫН АМЬДАРЧ БУЙ ОРЧИН, НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТ ТАНИЛЦУУЛГА

Нийтэлсэн: 2019 он 07 сар 31. 02 цаг 03 минут
ХҮН АМЫН АМЬДАРЧ БУЙ ОРЧИН, НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН ТАНИЛЦУУЛГА гарлаа. Говь-Алтай аймаг нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 18 сум, 2 тосгон 87 баг, 58,4 мянган хүн ам, 16,7 мянган өрхтэй. Нийт өрхийн 30.6 хувь нь аймгийн төвд, 19.8 хувь нь сумын төвд, 46.8 хувь нь хөдөөд, 2.8 хувь нь тосгонд суурьшсан.
Дэлгэрэнгүй

АЖ ҮЙЛДВЭР, БАРИЛГА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА - 2018 он

Нийтэлсэн: 2019 он 06 сар 28. 07 цаг 50 минут
Энэхүү судалгааны ажлаар Говь-Алтай аймгийн аж үйлдвэрийн салбарын өсөлтөд аль салбар илүү байр эзлэж ямар бүтээгдэхүүнийг илүү хөгжүүлвэл цаашид аж үйлдвэрийн салбар хөгжих вэ гэдэг үүднээс аж үйлдвэрийн индексийг тооцоолж, барилгын салбар аж үйлдвэрийн өсөлтөнд хэрхэн нөлөөлж байгааг нөлөөллийн хүчин зүйлийн регрессийн шинжилгээний аргаар excel програмын Data analysis дээр 2000-2018 оны тоо мэдээллийг ашиглан судалсан.
Дэлгэрэнгүй

Говь-Алтай аймгийн Хүн амын 2018 оны танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2019 он 06 сар 26. 02 цаг 40 минут
Аймгийн хүн амын тоо 2018 оны байдаар 58.3 мянган хүн болж өмнөх оны мөн үеэс 839 (1.5%) хүнээр өссөн байна. Нийт хүн амын 29030 эрэгтэйчүүд (49.8%), 29250 эмэгтэйчүүд (50.2%) эзэлж байна. Хүйсийн харьцаа нь 100 эмэгтэйд ноогдох эрэгтэйн тоогоор илэрхийлэгддэг. Манай аймгийн хувьд 2018 онд төрөх үеийн хүйсийн харьцаа буюу шинэ төрсөн 100 эмэгтэй хүүхдэд 112 эрэгтэй хүүхэд ноогдож байна. Харин нийт хүн амд хүйсийн харьцаа 99.2 байна. Сүүлийн 6 жилийн үзүүлэлтээс харахад 2013 онд хүйсийн харьцаа 94.3 байснаа өссөөр 2018 онд 99.2 болсон байна.
Дэлгэрэнгүй