ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН, ҮНДСЭН ХӨРӨНГИЙН НИЙТ ХУРИМТЛАЛ, БҮС, АЙМАГ, НИЙСЛЭЛЭЭР 2018 ОНД

Нийтэлсэн: 2019 он 09 сар 12. 02 цаг 05 минут

Монгол Улсын ДНБ (оны үнээр) 2018 онд 32.3 их наяд төгрөг болж, өмнөх оноос 15.9 хувиар өслөө. Бүсийн түвшинд авч үзвэл, Баруун бүсийн ДНБ 1.8 их наяд төгрөгт хүрч, 2017 оноос 17.7 хувиар өсөж, нийт ДНБ-д 5.6 хувийг эзэлж байна. Хангайн бүсийн ДНБ 4.2 их наяд төгрөгт хүрч, 2017 оноос 9.6 хувиар өсөж, нийт ДНБ-ий 12.9 хувийг эзэлж байна. Төвийн бүсийн ДНБ 3.2 их наяд төгрөгт хүрч, 2017 оноос 10.0 хувиар өсөж, нийт ДНБ-д 9.8 хувийг эзэлж байна. Зүүн бүсийн ДНБ 1.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 13.3 хувиар өсөж, нийт ДНБ-д 5.5 хувийг эзэлж байгаа бол Улаанбаатарт ДНБ 21.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 18.2 хувиар өсөж, улсын дүнд 66.3 хувийг эзэлж байна.

ТАТАХ


Сэтгэгдэл бичих