Аймгийн нийгэм, эдийн засгийн 8 дугаар сарын танилцуулга

Нийтэлсэн: 2020 он 09 сар 15. 07 цаг 52 минут

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ

(2020 оны 08 дүгээр сарын байдал)

 

 

БҮРТГЭЛТЭЙ АЖИЛГҮЙ ИРГЭН

 

Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт ажил хайж бүртгүүлсэн иргэд 2020 оны 8 дугаар сарын эцэст 932 байгаа нь өмнөх оны мөн үеэс 15 (1.6%) хүнээр, өмнөх сараас 63 (7.2%) хүнээр өсөж, бүртгэлтэй ажилгүй иргэдийн 456 (48.9%) эмэгтэйчүүд байна. Аймгийн хэмжээнд ажилгүй иргэдийн 23 (2.5%) хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа ба 14 (60.9%) эмэгтэйчүүд байна.

2020 оны 8 дугаар сард ажилгүй 88 иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 4 иргэн ажилд зуулчлагдан орж, 25 иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн хувьд ажил хайж буй шалтгаанаар нь задлан харахад хамгийн өндөр хувийг сургууль төгссөн иргэд 23.8 хувь нь, хамгийн бага хувийг цэргээс халагдсан иргэд буюу 3.4 хувь нь эзэлж байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 53.6 хувийг бүрэн дунд, 27.5 хувийг дипломын болон бакалаврын дээд, 7.7 хувийг техник мэргэжлийн, 5.0 хувийг суурь, 3.3 хувийг тусгай мэргэжлийн дунд, 1.3  хувийг бага, 1.6 хувийг ямар ч боловсролгүй иргэд эзэлж байна.

Мөн аймгийн хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 53.3 хувийг 15-34 насны залуучууд, 39.8 хувийг 35-54 насныхан, 6.9 хувийг 55 дээш насныхан тус тус эзэлж байна.

ЭРҮҮЛ МЭНД

            Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 8 сарын байдлаар 968 эх амаржиж, 976 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 48 (5.2%)-аар, амьд төрсөн хүүхэд 46 (4.9%)-аар тус тус өссөн байна. Аймгийн хэмжээнд нялхсын эндэгдэл 2020 оны эхний 8 сард 9 болж, өмнөх оны мөн үеэс 9 (50.0%)-аар, 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1 болж, өмнөх оны мөн үеэс 3 (75.0%)-аар тус тус буурсан байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 197 болж, өмнөх оны мөн үеэс 66 (25.1%)-аар буурахад гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 10 (83.3%)-аар, салхинцэцэг өвчнөөр өвчлөгчид 77 (93.9%)-аар, заг хүйтэн өвчнөөр өвчлөгчид 17 (44.7%)-аар, трихоминиаз өвчнөөр өвчлөгчид 3 (37.5%) буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин  тэмбүү 20 (32.2%), хачигт реккетиоз өвчнөөр өвчлөгчид 14 (60.8%) өссөн байна.

ҮНЭ

 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс Говь-Алтай аймгийн хэмжээнд 2020 оны 08 сард өмнөх оны мөн үеэс 3.4 хувь, жилийн эцсээс 3.3 хувиар өсч, өмнөх сараас 0.4 хувиар буурсан байна.

Ерөнхий индекс 2020 оны 08 сард өмнөх сараас 0.4 хувиар буурахад хүнсний бараа, ундаа, ус бүлгийн индекс 2.5 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн ба тус бүлгийн индекст өндөр хувийн жин эзэлдэг мах, хүнсний ногооны үнэ өмнөх сараас буурсан нь бүлгийн индекс буурах шалтгаан болсон.

БАНК

Зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны 08 сард 122.6 тэрбум төгрөг байгаа ба 0.9 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Харицахын үлдэгдэл 2020 оны 08 сард 18.2 тэрбум төгрөг байгаа ба үүнээс иргэдийн харилцахын үлдэгдэл 14.7 тэрбум буюу 80.5 хувийг эзэлж байна.Нийт хадгаламжийн үлдэгдэл 2020 оны 08 сард 109.6 тэрбум төгрөгт хүрчээ.

ТӨСВИЙН ОРЛОГО

Аймгийн нийт орлого 32.1 тэрбум төгрөгт хүрч төлөвлөгөөг 101.0 хувиар давуулан биелүүлсэн байна. Орон нутгийн төсөвт 5.4 тэрбум төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөө 107.3 хувиар, үүнээс татварын орлого 4.6 тэрбум төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөө 113.8 хувиар тус тус давуулан биелүүлсэн бол татварын бус орлого 750.2 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөө 77.2 хувийг биелэлтэй байна.

Орон нутгийн төсвийн байгууллагууд 19.1 сая төгрөгийн авлагатай, 296.6 сая төгрөгийн өглөгтэй ажиллажээ.

Улсын болон орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг бүх сумууд 104.0-258.9 хувиар давуулан биелүүлсэн байна.

ТӨСВИЙН ЗАРЛАГА

 

Орон нутгийн төсвийн зарлага санхүүжилтийн 79.1 хувийг санхүүжүүлэв. Үүнд бараа, ажил үйлчилгээний зардлын 92.3%, цалин хөлс, нэмэгдэл урамшууллын төлөвлөгөөний 96.5%, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийн 94.0%, байр ашиглалттай холбоотой тогтмол зардлын 87.7%, хангамж, бараа материалын зардлын 38.5%, хог хаягдал зайлуулах, хортон мэрэгчдийн устгал, ариутгалын 81.2%, эд хогшил, эд хогшил, урсгал засварын зардлын 83.7%, томилолт, зочны зардлын 83.2%, бусдаар гүйцэтгүүлсэн бусад нийтлэг ажил үйлчилгээний төлбөр хураамжын 76.4%, бараа үйлчилгээний бусад зардлын 78.4%, хувийн хэвшлийн байгууллагад олгох татаасны 67.3%, урсгал шилжүүлэгийн 71.8 хувийг тус тус санхүүжүүлсэн байна.

ХӨДӨӨ АЖ АХУЙ

 

Аймгийн хэмжээнд 2020 оны 8 дугаар сарын байдлаар төллөх насны 1524.9 мянган хээлтэгч малын 1241.9 мянга буюу 81.4 хувь нь төллөсөн байна. Эм ямааны 80.6 хувь, эм хонины 85.9 хувь, гүүний 72.3 хувь, үнээний 72.6 хувь, ингэний 72.3 хувь нь төллөжээ. Нийт гарсан төл 1231.4 мянган болж 99.0 хувьтай бойжиж байна.

Том малын зүй бусын хорогдол 2020 оны 8 дугаар сард аймгийн хэмжээнд 10118 толгой болж, өмнөх оны мөн үетэй харьцуулвал 27114 толгой буюу 3.7 дахин буурсан байна. Том малын зүй бусын хорогдлыг малын төрлөөр авч үзвэл, адуу 595, үхэр 476, тэмээ 38, хонь 2891, ямаа 6118 байна. Нийт хорогдлын 28.5 хувийг хонь, 60.5 хувийг ямаа эзэлж байна. 

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ДУНДАЖ ҮНЭ

 

Хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн судалгаагаар 2020 оны 8 дугаар сард аймгийн төв буюу Есөнбулаг суманд ноолуур 58.0 мянган төгрөг, тэмээний шир 15.0 манган төгрөг, адууны шир 5.0 манган төгрөг, үхрийн шир 2.0-3.0 манган төгрөг, хонины арьс 1000 төгрөг, ямааны ноолуургүй арьс 1000 төгрөг байна.

Тариалалт: Аймгийн хэмжээнд үр тариа 410 га, төмс 87.4 га, хүнсний ногоо 67.4 га, тэжээлийн ургамал 723.6 га, нийт 1288.4 га-д тариалалт хийгдээд байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад үр тариа 82.1 га, тэжээлийн ургамал 99.1 га-гаар тариалалт нэмэгдсэн байна.

 

АЖ ҮЙЛДВЭР

 

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны 8 дугаар сарын байдлаар 7 тэрбум 565.5 сая төгрөгт хүрчээ. Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 80.9 хувийг цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамж үйлдвэрлэл, 8.2 хувийг боловсруулах үйлдвэрлэл, 10.9 хувийг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар тус тус эзэлж байна. Нийт 7 тэрбум 890.2 сая төгрөгийнбүтээгдэхүүнийг борлуулсан байна.

ЦАХИЛГААН ХОЛБОО

 

Суурин телефон цэгийн тоо 570, холбоо ашиглалтын орлого 206.5 сая төгрөг, үүнээс хүн амаас орсон орлого 144.5 сая төгрөг болжээ. Интернетийн үйлчилгээний нэг цэгийн 10 суудалтай интернетээр 1200 хүнд үйлчилжээ.

 


Сэтгэгдэл бичих