Мал, тэжээвэр амьтдын 2020 оны тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Нийтэлсэн: 2020 он 12 сар 16. 09 цаг 28 минут

Малтай өрх, ААНБ бүр Мал, тэжээвэр амьтдын 2020 оны тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалж байна
Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Мал, тэжээвэр амьтдын 2020 оны тооллогыг 12 дугаар сард багтаан зохион байгуулж байна.
Шат шатны тооллогын комиссын ажилтнууд, ААНБ, иргэд Та бүхэн ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан ажиллана уу.
Мал тооллого нь 1918 оноос хойш зохион байгуулагдаж байна.
Манай улсын эдийн засагт хөдөө аж ахуйн тэр дундаа мал аж ахуйн салбар томоохон байр суурь эзэлдэг.
Монгол Улсын Үндсэн хуульд Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна хэмээн заасан байдаг.
Мал, тэжээвэр амьтдын тооллогоор цуглуулсан малтай иргэд, ААНБ-ын бодит мэдээлэл нь төрөөс хөдөө аж ахуйн салбарын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, малчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд үндсэн суурь мэдээлэл болдог билээ.
Тиймээс малтай өрх, ААНБ бүр Мал, тэжээвэр амьтдын 2020 оны тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Сэтгэгдэл бичих

7 ХОНОГИЙН ДУНДАЖ ҮНЭ, 12 сарын 16-ны байдлаар

Бүтээгдэхүүний нэр Үнэ /төг/
1 Алтан тариа, 1кг 1600
2 Хонины мах 6500
3 Үхрийн мах 8500
4 Ямааны ястай мах 5500
5 Элсэн чихэр, 1 кг 2500
6 Цагаан будаа, 1кг 2800
7 Үхрийн сүү, 1л 4000
8 Ноолуур, 1кг - Цагаан 60000
                        - Холимог 60000
9 Бензин, А80 1480
10 Бензин, А92 1530
11 Дизель түлш 1880