Аймгийн нийгэм, эдийн засгийн 2020 оны 12 сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2021 он 01 сар 26. 03 цаг 16 минут

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН МЭДЭЭЛЭЛ

 

Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд 2020 оны жилийн эцсийн байдлаар 1395 эх амаржиж, 1406 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 40 (2.9%)-аар, амьд төрсөн хүүхэд 38 (2.8%)-аар тус тус өссөн байна. Нялхсын эндэгдэл 12 болж, өмнөх оны мөн үеэс 8 (40.0%)-аар, 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1 болж, өмнөх оны мөн үеэс 5 (83.3%)-аар тус тус буурсан байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 305 болж, өмнөх оны мөн үеэс 111 (26.7%)-аар буурахад салхинцэцэг өвчнөөр өвчлөгчид 57 (65.5%)-аар, заг хүйтэн өвчнөөр өвчлөгчид 25 (42.4%)-аар, тэмбүү өвчнөөр өвчлөгчид 39 (24.7%) буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин  хачигт реккетиоз өвчнөөр өвчлөгчид 16 (69.6%) өссөн байна.

 

БҮРТГЭЛТЭЙ АЖИЛГҮЙ ИРГЭН

Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт ажил хайж бүртгүүлсэн иргэд 2020 оны 12 дугаар сарын эцэст 996 байгаагийн 664 (66.7 %) ажил хөдөлмөр эрхлээгүй бүртгэлтэй иргэн, 332 (33.3%) одоо ажил хөдөлмөр эрхлэж байгаа ч бүртгэлтэй иргэн байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 32 (3.3%) хүнээр, өмнөх сараас 87 (9.6%) хүнээр өсөж, бүртгэлтэй ажилгүй иргэдийн 481 (48.3%) эмэгтэйчүүд байна. Аймгийн хэмжээнд ажилгүй иргэдийн 23 (2.3%) хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа ба 10 (43.5%) эмэгтэйчүүд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 52.6 хувийг бүрэн дунд, 28.7 хувийг дипломын болон бакалаврын дээд, 7.4 хувийг техник мэргэжлийн, 4.2 хувийг суурь, 3.8 хувийг тусгай мэргэжлийн дунд, 1.8  хувийг бага, 1.5 хувийг ямар ч боловсролгүй иргэд эзэлж байна.

 

Нийгмийн зарим үзүүлэлт

 

Аймгийн хэмжээнд 2020 онд 1103 өнчин хүүхэд байгаагийн 55 (5.0%) нь бүтэн өнчин хүүхэд, 1048 (95.0%) нь хагас өнчин хүүхэд байна. Нийт өнчин хүүхдийн 140 (12.7%) нь 0-4 насны, 277 (25.1%) нь 5-9 насны, 397 (36.0%) нь 10-14 насны, 103 (9.3%) нь 15 насны, 85 (7.7 %) нь 16 насны, 101 (9.2%) нь 17 насны хүүхэд банйа.

Бүтэн өнчин хүүхдийн тоо 2020 онд өмнөх оноос 1 (1.9%), хагас өнчин хүүхдийн тоо 79 (8.2%) өсжээ.

Өрх толгойлсон эх 2020 онд 1703 болж өмнөх оноос 132 (7.2%)-оор, өрх толгойлсон эцэг 306 болж өмнөх оноос 9 (2.9%)-өөр тус тус буурчээ. өрх толгойлсон эхчүүдийн 841 (49.4%) нь 3 хүртэлх, 680 (39.9%) нь 3-5 хүртэлх, 182 (10.7%) нь 6, түүнээс дээш гишүүнтэй өрхийг толгойлж байна.

            18 хүртэлх насны 4, түүнээс дээш хүүхэдтэй өрхийн тоо 1049 байгаагийн 784 (74.7%) нь 4 хүртэлх, 170 (16.2%) нь 5 хүртэлх, 75 (7.1%) нь 6 хүртэлх,  20 (1.9%) нь 7, түүнээс дээш хүүхэдтэй өрх байна.

Ганц биеэрээ амьдарч буй ахмад настай хүний тоо 2020 оны эцэст 1463 болж, өмнөх оноос 64 (4.6%)-өөр өссөн байна. Ганц биеэрээ амьдарч буй өндөр настай нийт хүний 277 (18.9%) нь 60, түүнээс дээш настай эрэгтэйчүүд, 1186 (81.1%) нь 55, түүнээс дээш настай эмэгтэйчүүд байна.

            Хөгжлийн бэрхшээлтэй хүн 2020 оны эцэст 3116 болж, өмнөх оны мөн үеэс 100 (3.3%)-аар өссөн байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний 19.9 хувь нь хөдөлгөөний согогтой, 7.7 хувь нь сонсгол, 2.7 хувь нь хэл ярианы согогтой, 6.8 хувь нь хавсарсан согогтой, 11.7 хувь нь харах эрхтний өөрчлөлттэй, 35.4 хувь нь бусад, 15.6 хувь нь сэтгэцийн бэрхшээлтэй хүн байна.

            Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг сумаар нь харахад 1027 (32.9%) нь Есөнбулаг сумд дийлэнх хувийг эзэлж байгаа бол Алтай сумд 53 (1.7%) нь хамгийн бага хувийг эзэлж байна. Есөнбулаг сумын хөгжлийн бэрхшээлтэй хүний тоог төрлөөр нь авч үзвэл харааны 100 (9.7%), хэл яриа 20  (1.9%), сонсгол 98 (9.5%), хөдөлгөөн 189 (18.4%), сэтгэц 125 (12.3%), хавсарсан 66 (6.4%), бусад 429 (41.8%) нь бэрхшээлтэй хүн байна.

 

Нийгмийн даатгал, халамж

 

НИЙГМИЙН ДААТГАЛ

            Нийгмийн даатгалын шимтгэлээр 18 тэрбум 804.0 сая төгрөг, тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн санхүүжилтээр 25 тэрбум 677.9 сая төгрөг, бүгд 44 тэрбум 481.9 сая төгрөгийн эх үүсвэрийн орлого төвлөрүүлж, тэтгэврийн даатгалын сангаас 8.6 мянган хүнд 36 тэрбум 978.6 сая төгрөг, тэтгэмжийн даатгалын сангаас 1583 даатгуулагчид 1559.0 сая, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас 25 даатгуулагчидад 99.4 сая, ажилгүйдлийн тэтгэмжид бүртгүүлсэн 211 иргэнд 341.5 сая төгрөгийн зардлыг тус тус бүрэн олгожээ.

НИЙГМИЙН ХАЛАМЖ

Нийгмийн халамжийн сангаас 2020 онд 31.8 мянган иргэнд 8 тэрбум 752.9 сая төгрөг олгожээ. Үүнээс нийгмийн халамжийн үйлчилгээний зардалд 6 тэрбум 491.0, жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн мөнгөн тэтгэмж 19.6, алдарт эхийн одонгийн тусламжид 649.0, хүнс тэжээлд 815.9, алдар цолтой ахмадуудад үзүүлсэн хөнгөлөлт тусламжид 66.9, насны хишиг 399.5, цалинтай ээж 131.8 сая, өрх толгойлсон эцэг эхийн тэтгэмж 129.3 сая, ОНОТХҮйлчилгээ 49.9 сая төгрөгийг тус тус зарцуулжээ.

 

Боловсрол

Ерөнхий боловсролын 28 сургууль, 30 цэцэрлэгт өсвөр үеийг сурган хүмүүжүүлж байна. Ерөнхий боловсролын сургуулиудад 11.9 мянган сурагч суралцаж, цэцэрлэгт 4.1 мянган хүүхэд хүмүүжиж байна. Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид 1167 хүүхэд элсэн суралцаж байна.

Гэмт хэрэг

2020 онд 165 байгууллага, иргэдийн 697.0 сая төгрөгийн өмч хөрөнгөнд хохирол учруулж 151 гэмт хэрэг гарчээ. Эдгээр хэргүүдээс хөнгөн гэмт хэрэг 111 (73.5%), хүнд гэмт хэрэг 40 (26.4%) эзэлж байна. Бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оноос 84 (35.7%)-аар буурсан байна.

   Гэмт хэргийн төрлөөр авч үзвэл өмчлөх эрхийн 79 (52.3%), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 44 (29.1%), залилах гэмт хэрэг 20 (13.2%), хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 3 (1.9%), бусад хэрэг 5 (3.5%) байна. Нийт хэргийн 72 (47.6%) нь Есөнбулаг сумд гарсан хэрэг эзэлж байна.

 

Мөнгө, зээл

Зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны 12 сард 124.5 тэрбум төгрөг байгаа ба 0.9 хувийг чанаргүй зээл эзэлж байна.

Харицахын үлдэгдэл 2020 оны 12 сард 19.3 тэрбум төгрөг байгаа ба үүнээс иргэдийн харилцахын үлдэгдэл 16.4 тэрбум буюу 85.0 хувийг эзэлж байна. Нийт хадгаламжийн үлдэгдэл 2020 оны 12 сард 127.3 тэрбум төгрөгт хүрчээ.

 

 

ТӨСВИЙН ОРЛОГО

Орон нутгийн төсөвт нийт 72.2 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 102.6 хувиар биелүүлсэн байна. Үүнээс улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгосон санхүүгийн дэмжлэг 14.9 тэрбум төгрөг, тусгай зориулалтын шилжүүлэг 38.6 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн сан 7.4 тэрбум төгрөг, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлого 9.5 тэрбум төгрөгийн орлого оруулж төлөвлөгөөг 120.2 хувиар, хөрөнгийн 29.2 сая төгрөгийн орлого оруулж төлөвлөгөөг 2.4 дахин, татварын бус орлого 1 тэрбум төгрөгийн орлого оруулж төлөвлөгөөг 111.1 хувиар тус тус давуулан биелүүлсэн байна. Улсын төсөвт төвлөрүүлэх 1826.6 сая төгрөг, татварын орлого 8.4 тэрбум төгрөгийн орлогыг тус тус оруулсан байна.

 

 

 

ТӨСВИЙН ЗАРЛАГА

Орон нутгийн төсвийн зарлага санхүүжилтийн 92.7 хувийг санхүүжүүлсэн байна. Үүнд бараа, ажил үйлчилгээний зардлын 94.4%, цалин хөлс, нэмэгдэл урамшууллын төлөвлөгөөний 96.9%, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийн 94.4%, байр ашиглалттай холбоотой тогтмол зардлын 92.0%, хангамж, бараа материалын зардлын 97.4%, хог хаягдал зайлуулах, хортон мэрэгчдийн устгал, ариутгалын 96.4%, эд хогшил, урсгал засварын зардлын 95.9%, томилолт, зочны зардлын 67.5%, бусдаар гүйцэтгүүлсэн бусад нийтлэг ажил үйлчилгээний төлбөр хураамжын 88.9%, бараа үйлчилгээний бусад зардлын 94.6%, хувийн хэвшлийн байгууллагад олгох татаасны 100.0%, урсгал шилжүүлэгийн 96.7 хувийг тус тус санхүүжүүлсэн байна.

Үнэ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс Говь-Алтай аймгийн хэмжээнд 2020 оны 12 сард өмнөх оны мөн үеэс 2.8 хувь, өмнөх сараас 0.4 хувиар өссөн байна.  Ерөнхий индекс 2020 оны 12 сард өмнөх сараас 0.4 хувиар өсөхөд хувцас, бөс бараа, гутал бүлгийн индекс 1.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

 

Хөдөө аж ахуй

МАЛ АЖ АХУЙ

Говь-Алтай аймаг 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 3310.8 мянган толгой мал тоологдсоны дотор адуу 122.1 мянга, үхэр 75.9 мянга, тэмээ 43.9 мянга, хонь 945.7 мянга, ямаа 2123.2 мянган мал тус тус тоологджээ.

Улсад нийт малын тоогоор 11 дүгээр байрт орсон бол тэмээгээр 4 дүгээр байрт, ямааны тоогоор 2 дугаар байрт тус тус орсон байна.

Малын нийт тоо өмнөх оноос 286.9 мянга (8.0%)-аар буурсан байна. үүнээс

хонь 121.0 мянга (11.3%),

ямаа 146.4 мянга (6.5%),

адуу 10.3 мянга (7.7%),

үхэр 8.6 мянга (10.2%)

тэмээ 0.5 мянга (1.1%)-аар тус тус буурсан байна. Шалтгаан нь гантай зуншлага оройтсон зудын эрсдэл өндөртэй, өвс, тэжээлийн эрэлт хэрэгцээ ихэссэн, бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг нь малыг зах зээлд нийлүүлэх, мах бэлтгэл нэмэгдсэн байна.

Баян-Уул сумын малын тоо 35.1 мянган толгойгоор 18.2 хувиар, Дарив сумын малын тоо 15.6 мянган толгойгоор 13.0 хувиар, Хөхморьт сумын малын тоо 9.6 мянган толгойгоор 5.7 хувиар, Шарга сумын малын тоо 4.8 мянган толгойгоор 2.9 хувиар тус тус өссөн бол, бусад сумдын малын тоо (0.7-29.3) хувиар буурсан байна.

Малтай 10.9 мянган өрх байгаагийн 7.9 мянга нь 72.4 хувь нь малчин өрх байна. Мөн энэ онд аймгийн нийт 1000 түүнээс дээш малтай өрхийн тоо 555 болж 2019 оноос 229 өрхөөр (41.3%)-аар буурчээ.

 

ГАЗАР ТАРИАЛАН

2020 оны байдлаар үр тариа 655.6 тн, төмс 649.6 тн, хүнсний ногоо 549.5 тн, тэжээлийн ургамал 2100.7 тонныг тус тус хурааж аваад байна. Мөн иргэд 8621.1 тн хадлан, 691.8 тн гар тэжээл, 3073.3 тн хужир шүү тус тус бэлтгэсэн  байна.

 

Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр 14 тэрбум 270.3 сая төгрөгт хүрч, өмнөх оноос 15.1 хувиар буурчээ. Үүнээс уул уурхай , олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1 тэрбум 287.0 сая төгрөг буюу нийт үйлдвэрлэлийн 9 хувь, боловсруулах аж үйлдвэрийн үйлдвэрлэл 1 тэрбум 65.8 сая төгрөг буюу 7.5 хувь, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл , усан хангамж 11 тэрбум 917.5 сая төгрөг буюу 83.5 хувийг тус тус эзэлж байна.

          

 Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны 12 дугаар сард 1 тэрбум 687.8 сая төгрөгт хүрч өмнөх сараас 81.7 сая төгрөгөөр өсжээ.  Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 23.8 (13.0%) сая төгрөгөөр буурч, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 86.6 (93.7%) сая төгрөгөөр, цахилгаа, дулааны эрчим хүч, усан хангамж үйлдвэрлэл 18.9 (1.4%) сая төгрөгөөр тус тус  өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр 14 тэрбум 940.1 сая төгрөгт хүрч, өмнөх оноос 13.9 хувиар буурчээ. Үүнээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт 1 тэрбум 471.7 (9.9%), боловсруулах аж үйлдвэрийн салбарын борлуулалт 1 тэрбум 253.1 (8.4%) сая төгрөг, цахилгаан, дулааны эрчим хүч, усан хангамжийн салбарын борлуулалт 12 тэрбум 215.3 (81.7%) сая төгрөг байна.

 


Сэтгэгдэл бичих

7 ХОНОГИЙН ДУНДАЖ ҮНЭ, 02 сарын 24-ний байдлаар

Бүтээгдэхүүний нэр Үнэ /төг/
1 Алтан тариа, 1кг 1600
2 Хонины мах 7800
3 Үхрийн мах 12000
4 Ямааны ястай мах 6500
5 Элсэн чихэр, 1 кг 2500
6 Цагаан будаа, 1кг 2800
7 Үхрийн сүү, 1л 4000
8 Ноолуур, 1кг - Цагаан 57000
                        - Холимог 57000
9 Бензин, А80 1520
10 Бензин, А92 1610
11 Дизель түлш 2010